Токио хот
Токио хот (東京都 Тоокёо-то) нь Япон улсын нийслэл хот бөгөөд 47 мужийн нэг юм. Токио хот нь дэлхийн хамгийн олон хүнтэй хотын тоонд орно. 2024 оны 9 сарын байдлаар хүн амын тоо 14,183,261 хүнтэй байна. Японы 8 бүс нутгийн нэг болох Канто бүсд байрладаг ба 23 дүүрэгтэй.Эдийн засгаараа дэлхийд Нью-Йорк хотын дараа хоёрдугаарт ордог. Аялал жуулчлалын томоохон хотуудын нэг.
Токио хотод олон улсын 2 нисэх буудал байдаг ба хамгийн ойр байдаг нь "Ханеда" нисэх онгоцны буудал юм. Зорчигчдын тоогоороо дэлхийд дөрөвт ордог тус буудал нь хотын төвөөсөө 15 гаруй километрийн зайтай оршдог ажээ. Энэ хотын метро, станцууд цэвэр, цэмцгэр байдлаараа дэлхийд алдартай. Олон улсын ихэнх нислэгүүд Narita International Airport –с хийгддэг бөгөөд олон тооны гадаад зуулчид ирэх болон дамжин өнгөрдөг хөл хөдөлгөөн ихтэй онгоцны буудал юм. Хотын төвөөсөө 60 км –н зайнд байрладаг . Нийт 3 терминалтай бөгөөд жилд дунджаар 40 сая зорчигч үйлчлүүлдэг байна. Терминал хооронд зорчигчдыг үнэгүй тээвэрлэдэг. Хайртай гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтдаа аялан амьдралдаа мартагдашгүй “ДУРСАМЖ”-ийг бүтээгээрэй.
This information can be useful when traveling to this beautiful country
We have received your request and will be in touch shortly.